За би өөрөө мэрэгжилийн програмист биш болохоор алдаа дутагдал мэдээж хэрэг олон байгаа байх.

Тестийн хугацаанд хэд хэдэн сул тал ажиглагдлаа.

1. Таны блогтоо нэмсэн мэдээ манай блогийн нүүр хуудасанд 3аас 7 минутын дараа нийтлэгдэж байналээ. 

2. Манайд бүртгэлтэй хэн нэгэн блогчин өөрийн блогтоо мэдээ нэмлээ гэж бодьё. Нэмсний дараа тухайн мэдээ манай нүүр хуудасан дээр нэмэгдэнэ. Харин тухайн блогчин тус бичлэгээ устгачихвал тухайн мэдээ манай нүүр хуудсан дээр байсаар л байна. Дээр нь дараад орход энэ бичлэгийг блог эзэмшигч нь устгасан байнаа гэсэн бичигийг л та унших болно.

3. Зарим нэг блогийг огт бүртгэж авахгүй байналээ(ховор тохиолдолд). Цагын бүс тааруулалтаас болоод байна уу үгүй юу би одоогоор сайн ойлгохгүй байгаа. Ямар ч байсан энэ асуудалыг шийдэхийг хичээнээ.

4. Хэрвээ та блогийнхоо домайнийг буюу URL хаягийг сольсон тохиолдолд таны шинэ хаягтай блогийн шинэ мэдээнүүд нийтлэгдэхгүй болохыг анхаарна уу. Тиймээс та энд сэтгэгдэл бичиж эсвэл мэйл явуулж мэдэгдээрэй.

Цаашид болохгүй юм гарвал энд мэдэгдэж тус хүргэнэ үү