Манай blogsite нь ямар нэг холбоо, төрийн бус байгууллага биш болно. Зүгээр л блогчидын нэгдэн нөхөрлөх газар гэж ойлгож болноо.

Та бүгд мэдэх байх. Банжиг, ГөүГөү, Минийх, зэрэг сайтуудын блогчид маш олон байдаг. Эдгээр блогчидыг блогоо сурталчилах, нийтлэлээ сурталчлах, бусадтайгаа холбогдох нөхөрлөхөд нь bblog.mn gblog.mn miniih.com зэрэг сайтууд маш том зуучлалын үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр сайтууд блогчидийг блогоо хөгжүүлэхэд нь их тус дэм түлхэц болж байдаг.

Харин гүүгл блог хөтөлдөг бидны хувьд тусалж дэмжих сайт, гадны нөлөө юу ч байдаггүй. Бид бор зүрхээрээ л өөр өөрсдийн арга барилаар блогоо хөтөлсөөр энд хүрсэн.

Блог хөтлөх мэдээж хэрэг сайхан зүйл. Миний хувьд хувийн блогоо хөтлөхдөө бусдад мэдээгээ уншуулах гэж, бусадтай аливаа нэг юмаа хуваалцах гэж л хөтөлдөг. Хүмүүс сэтгэгдэл бичхэд нь маш ихээр баярлана. Урам орж цаашид илүү сайн хөтлөнө дөө гэсэн мэдрэмж төрдөг.

Үнэндээ блогспот дээр блог хөтлөөд блогоо бусдын хүртээл болгож байнгийн уншигчидтай болно гэдэг маш их хөдөлмөр, арга ухаан шаарддаг. Харин банжиг болон ГөүГөү зэрэг блогчидын блогоо бусдад таниулах, сурталчилах, бусадтайгаа нөхөрлөх энэ хүнд ажлыг bblog.mn gblog.mn site ууд хийгээд өгдөг билээ.

Хэсэг хугацаанд судалж, бэлдэсний эцэст блогспотчидоо дэмжихээр энэхүү блогийг босголоо. Цаашид би ганцаараа энэ блогийг хөгжүүлээд яваад байна гэж үгүй. Блогчид та бүхэний оролцоо л энэ блогийг хөгжүүлэх болноо. За ингээд бүгдээрээ хамтдаа блогуудаа хөгжүүлцгээе.