Цаашид өөрийн блогтой холбоотой мэдлэгээ бусаддаа түгээж байнаа. 
Эхний удаад бяцхан бичил гэмээр зөвөлгөөнүүдийг хүргье.

Тэмцээний тухайд маргааш өглөө дүн таниулцуулнаа.

1. Тэнгэрлиг гишүүний асуусан байсан. Дэлгэрэнгүй буюу цааш унших хэсэгийг хэрхэн оруулах вэ?

Энийг өөрийн блогийн тохиргоо хэсэгтээ өөрчилөлт оруулсний дараагаар таны мэдээ бичдэг хэсэгт read more буюу цааш унших tool нэмэгдэх болно. Тохиргоог хийхийн тулд 
settings хэсэг рүү орно. Эхний хэсэг буюу basic хэсэгт Select post editor гэж байгаа. Үүнийг Updated editor дээр тааруулаад save settings дарж хадгалаарай. Одоо та бичлэг бичдэг хэсэг рүүгээ ороход шинэ tool үүд нэмэгдсэн байгаа. 
Одоо ингээд нүүр хуудсанд харагдах хэсэгээ бичсэний дараа зурагт заасан хэсэг дээр дарж тасалаад цааш бичэх зйүлсээ бичнэ.
 
2. Блогчидын блогуудаар хэсээд явж байхад хэд хэдэн зүйл анзаарагдлаа. Комент үлдээх үед энэ кодыг дуурайн бич гэсэн хэсэг гарч ирдэг блог маш олон байналээ. Миний хувьд энэ нь их төвөгтөй санагддаг. Гэхдээ блогчид маань спамнаас хамгаалах зорилгоор энэхүү шүүлтийг албаар байлгадаг байж болох юм. Гэхдээ энийг хэрхэн болиулахыг мэдэхгүй нэгэнд хэрэг болж магад гээд хэрхэн болиулахыг хэлье. Мөн л Settings хэсэг рүү ороорой. Comments рүү орж Show word verification for comments? хэсэгийг no болгож save settings дарж хадгална. Үүний дараа таны блогт сэтгэгдэл бичхэд шууд нийтлэгдэх болно.

За тэгээд та бүхэн асуух зүйл гарвал асууж  байгаарай. Би өөрийн чадах хэмжээнд хариулт өгч байх болноо.