Анхны тэмцээн маань байсан тул цөөхөн хүн оролцлоо. Мөн блогспотчид маань их цөөхүүл, тэр дунд идэвхитэй блогчид бүр цөөн байдаг нь ажиглагдлаа. Цаашид бусад блогчидыг тэмцээнд хамруулхаар болсон. Блогспотчид сайн уу, Банжигчид сайн уу, ГөүГүө ийнхан илүү гээд л блогчид хоорондын өрсөлдөөн болвол илүү сонирхолтой болж өрсөлдөөн ч ихсэнэ. За ингээд дүнг танилцуулъя

1-р байранд үнэндээ Саку блогчинг оруулмаар байлаа. Гэвч үг бол үг эхний тэмцээнд блогспотчид л оролцох байсан шүү дээ. Саку маань шууд гөүгөү блогоор орж ирсэн хэхэ. Харин дараагийн тэмцээнүүдэд ямар ч блогоор орж болно амжилт хүсье.
За ингээд үлдсэн 3 маань хэн нэг нь айхтар илүү эсвэл дутуу зүйл байсангүй ээ. Нөгөө 2 оосоо арай өвөрмөц байсан гэж үзээд Сина блогчины бичлэгийг тодруулчихлаа. Хоёр гурав дугаар байр гэж онцолсонгүй бүгдийх нь баннерийг тавьчихлаа хэхэ.
Сина блогчин мэссэнжр хаягаа үлдээгээрэй. Холбоо барьж байгаад хүссэн үедээ vegas restaurant pub аар үйлчлүүлж болноо. Сина блогчиндоо баяр хүргье.

1-р байр - Vegas restaurant pub аар үйлчлүүлэх 10000 төгрөгний эрх, мөн дараагийн ялагчид тодортол blogchid.com д баннер тань байрлана

бусад байр - Дараагийн ялагчид тодортол blogchid.com д баннер тань байрлана

Тэмцээнд оролцсон бүх блогчиддоо баярлалаа. Амжилт хүсье

Маргааш буюу 1 дэхь өдөрийн өглөө дараагийн тэмцээний зарыг нийтлэнэ.