Анхны тэмцээний нэр маань БЛОГСПОТЧИД ТАНИЛЦЪЯ нэртэй байсан. Харин 2 дахь тэмцээн маань БҮХ БЛОГЧИД ТАНИЛЦЪЯ нэртэй явагдах болноо.

Өмнөхтөйгөө адилхан сэдэлтэй болгохоор шийдлээ. Учир нь зарим нэг хоцорсон хмүүс байсан. Мөн бусад блогийн блогчидыг хамруулж байгаа тул ингэхээр боллоо. Тэмцээний зорилго олон блогчидыг танилцуулах, сурталчилах, өрсөлдүүлж, шилдэг сайныг тодруулах. Өрсөлдөөний үндсэн дээр л аливаа салбар хөгждөг билээ.

За ингээд тэмцээнээ танилцуулъя
Үнэндээ их амархан. Та өөрийгөө танилцуулсан нэгэн нийтлэл бэлдээд өөрийн блогтоо нийтлэнэ.  Жишээ болгож нэгэн нийтлэл үзүүлье. Энд дарж үзнэ үү

Таны нийтлэл дээрх нийтлэлтэй адил зураг, эвлүүлгэтэй байх албагүй ба таны уран сэтгэмж л мэднэ. Та хүсвэл дээрхтэй адилаар ч хийж болно. Шүлэглэсэн, уран яруугаар бичсэн, зураг хавсаргасан, хөгжилтөй гээд янз бүрээр л бичиж болно.

Өөрийн бүтээлийг өөрийн блогт нийтлэсний дараагаар бидэнд мэдэгдэхэд л болно. Мэдэгдэхдээ энэ сэдэвийн доор миний нийтлэл энэ шүү гээд тухайн нийтлэлийн URL хаягийг сэтгэгдэл хэсэгт бичнэ. 5 дахь өдөр өнгөртөл блогчидын бүтээлийг хүлээж авна. Хагас бүтэн сайнд шүүж үзээд, 8 сарын 30ны өдөр буюу нэгдэх өдөр ялагчидыг зарлаж дараагийн тэмцээнийг мөн зарлана. Шүүлт их хатуу байх болно. Учир нь олон блогчид оролцох байх.
За ингээд хаанахын блогчидын нийтлэл сайн байна гэдэгийг хамтдаа харах үлдлээ.

Шагнал

1р байр: Vegas restaurant bud -д 10 000 төгрөгөөр хооллож ундлах эрх мөн дараагийн тэмцээний ялагчид тодортол blogchid.com ын а байрлалд таны баннер байрлана.

2р байр: Дараагийн тэмцээний ялагчид тодортол blogchid.com ын а байрлалд таны баннер байрлана.

3р байр: Дараагийн тэмцээний ялагчид тодортол blogchid.com ын а байрлалд таны баннер байрлана.

Та магадгүй гадаадаг байрладаг байж болох юм. Энэ тохиолдол найз нөхөд, эцэг эх , хамаатан садан, хайртай дүү гээд хүссэн хүнээ өөрийн өмнөөс Vegas restaurant руу илгээж болноо. Гагцхүү надад утасны дугаар нэр 2ыг өгхөл д болно.

 Тэмцээнд бүртгүүлж буй нэгэн жишээ болгож доор сэтгэгдэл бичлээ.