Дээрх зурагийн хувьд зүгээр л дуртай зурагаа оруулцан шүү
Тэмцээн болон энэ мэдээтэй огтоос хамааралгүй зураг шүү
Нийт блогчидыг хамарсан анхны тэмцээн гэхэд муугүй  байлаа
Нилээн олон блогчид оролцож өрсөлдөөн ч их гарлаа

Блогспот,  гөүгөү, банжиг, минийх, блогмн гээд
Бүх л блог сайтын төлөөлөгчид тэмцээнд оролцлоо
Багагүй хичээсэн та бүгддээ үнэхээр их талархлаа
Блогчид.ком ын тэмцээнд оролцсонд тань баярлалаа

Энэ тэмцээний улмаас олон сайхан блогчидыг таньж мэддэг боллоо
Эрхгүй сэтгэл хөдөлгөсөн бичлэгүүдийг нь шимтэн уншлаа
Улсын маань хэмжээнд чадварлаг залуус олон болжээ
Уншигч олныхоо сэтгэлийг хөдөлтөл бичих тэдний авъяас ажээ

Оролцогчидын нийтлэлүүдийг уншаад урамшиж хөөрсөндөө
Өөрийн эрхгүй бяцхан шүлэгхэн биччихлээ
Одоо ингээд олон үг нуршилгүй
Өнгөрөгч тэмцээний үр дүнг танилцуулъя

Шүүлт хийхэд үнэхээр хүнд байлаа. Шүүгч хийнэ гэдэг хамгийн хүнд ажилуудын нэг байхаа хэхэ. Арай чамай л шийдвэрт хүрлээ.  Учир нь оролцогчид маань бүгдээрээ л сайхан нийтлэл илгээсэн, сайн ч бичсэн байлаа. 

Байр эзлээгүй байна гэж гонсойх хэрэггүй шүү. Үүнээс хойш 7 хоног бүр тэмцээн болно. Таньд үргэлж боломж байсаар байх болноо. Ухаалаг сайхан бичсэн блогчид олон байсаныг онцлох нь зүйтэй. Харин энэ удаагийн тэмцээнийг хэрхэн сонирхолтойгоор өөрийгөө танилцуулсан байгааг нь харж шүүлтийг хийлээ. Дараа дараагийн тэмцээнд оюун ухаан, мэдлэг чадвар сорьсон сэдэлтэй сэдэвүүд олон орж ирнэ. Нэг л өдөр таны ээлж ирнээ.
За ингээд байр эзэлсэн блогчидоо танилцуулья.

1 дүгээр байр Hawks блогчины 3н хэсэгт нийтлэл
     http://hawks.blog.banjig.net/post.php?post_id=119987
     http://hawks.blog.banjig.net/post.php?post_id=119989
     http://hawks.blog.banjig.net/post.php?post_id=119992

3 дугаар байр Хайруука блогчины нийтлэл
     http://asuk.blog.gogo.mn/read/entry136769

3 дугаар байр Maybe блогчины нийтлэл
     http://maybehen.blog.gogo.mn/read/entry105182
1-р байр - Vegas restaurant pub аар үйлчлүүлэх 10000 төгрөгний эрх, мөн дараагийн ялагчид тодортол blogchid.com д баннер тань байрлана

бусад байр - Дараагийн ялагчид тодортол blogchid.com д баннер тань байрлана

Тэмцээний ялагчид болсон гурван блогчиддоо баяр хүргье
Мөн нийт оролцсон блогчиддоо баярлалаа.

Маргааш буюу 1 дэхь өдөрийн өглөө дараагийн тэмцээний зарыг нийтлэх болно.