bblog.mn gblog.mn зэрэг том сайтуудыг бүгд мэдэх байх. Энэ сайтууд дээр banjig болон gogo блогчидын хамгийн сүүлд нийтэлсэн мэдээ нийтлэгдэж бусад уншигчидад хүрдэг. Үүнтэй адилаар гүүгл блогчидын бичлэгүүдийг бусадтай хуваалцаж, тэднийг сурталчилж таниулах гэж энэхүү блогийг хийсэн. 

Гөү гөү Банжигчид амь нэгтэй гэнэлээ
Гүүглийн бид юугаар дутах билээ
Гагцхүү бидныг нэгтгэх нэгдэлгүйн улмаас
Ганц ганцаар зүтгэсээр энд  хүрчээ

Бидныг үргэлж сурталчилж, нэгтгэж байдаг
bblog.mn, gblog.mn шиг site гүй учираас л
Блогспотын блогчид зөвхөн бор зүрхээрээ
Бөөцийлөх хүчин зүйлгүй өдийг хүрчээ

Харин одоо байдал шал ондоо
Харилцаж нөхөрлөцгөөе бүгд хамтдаа
Блогспотчидыг холбох гүүр нээгдлээ
blogchid.com шинээр мэндэллээ

Нэгнийхээ блогоор харамгүй зочилцгооё
Нийтлэл юуг нь шимтэн уншицгаая
Сэтгэгдэл юугаа гамгүй бичицгээе
Сайхан блогуудаа хамтдаа хөгжүүлцгээе