За ингээд анхны тэмцээнээ зарлаж байгаадаа баяртай байна. Анхны тэмцээний нэр маань БЛОГСПОТЧИД ТАНИЛЦЪЯ нэртэй. 

Үнэндээ их амархан. Та өөрийгөө танилцуулсан нэгэн нийтлэл бэлдээд өөрийн блогтоо нийтлэнэ.  Жишээ болгож нэгэн нийтлэл үзүүлье. Энд дарж үзнэ үү

Таны нийтлэл дээрх нийтлэлтэй адил зураг, эвлүүлгэтэй байх албагүй ба таны уран сэтгэмж л мэднэ. Та хүсвэл дээрхтэй адилаар ч хийж болно. Шүлэглэсэн, уран яруугаар бичсэн, зураг хавсаргасан, хөгжилтөй гээд янз бүрээр л бичиж болно.

Өөрийн бүтээлийг өөрийн блогт нийтлэсний дараагаар бидэнд мэдэгдэхэд л болно. Мэдэгдэхдээ энэ сэдэвийн доор миний нийтлэл энэ шүү гээд тухайн нийтлэлийн URL хаягийг сэтгэгдэл хэсэгт бичнэ. 5 дахь өдөр өнгөртөл блогчидын бүтээлийг хүлээж авна. Хагас бүтэн сайнд шүүж үзээд, ирэх нэгдэхэд ялагчидыг зарлаж дараагийн тэмцээнийг мөн зарлана. Тэмцээнд оролцохын тулд амь нэгт ахан дүүс буюу фолловерс хэсэгт google акаунтаараа нэгдсэн байх ёстой. Эхний тэмцээн учираас бодвол их цөөн хүн орох байх. Тийм болохоор таны боломж илүү ихсэнэ гэсэн үг. Та жоохон хичээхэд л ялагч болно хэхэ.  


Шагнал

1р байр: Vegas restaurant bud -д 10 000 төгрөгөөр хооллож ундлах эрх мөн дараагийн тэмцээний ялагчид тодортол blogchid.com ын а байрлалд таны баннер байрлана.

2р байр: Дараагийн тэмцээний ялагчид тодортол blogchid.com ын а байрлалд таны баннер байрлана.

3р байр: Дараагийн тэмцээний ялагчид тодортол blogchid.com ын а байрлалд таны баннер байрлана.

Та магадгүй гадаадаг байрладаг байж болох юм. Энэ тохиолдол найз нөхөд, эцэг эх , хамаатан садан, хайртай дүү гээд хүссэн хүнээ өөрийн өмнөөс Vegas restaurant руу илгээж болноо. Гагцхүү надад утасны дугаар нэр 2ыг өгхөл д болно.

 Тэмцээнд бүртгүүлж буй нэгэн жишээ болгож доор сэтгэгдэл бичлээ.